Бизнесийн орчин

2019 оны 2 улирлын байдлаар Монгол улсад банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 538 байгууллага бүртгэгдсэн бөгөөд түүний 86.1% хувь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн бүтээгдэхүүний төрөл,  хүртээмж нэмэгдсэнээр харилцагч үйлчлүүлэгчдийн тоо 2018. 2-р улирлаас 2.4 дахин буюу 209.8 мянгаар нэмэгджээ. Гэсэн хэдий ч харилцагч хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцсэн хялбар, хүү шимтгэлгүй зээлийн үйлчилгээ одоо ч эрэлттэй байна.